Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн нийслэлийн мэдлийн 49 хувийг 20 тэрбумаар зарна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал өнөөдөр хуралдаж нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа. Иргэдийн анхаарлын төвд байсан асуудлуудын нэг болох авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм. 

Мөн “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлыг хэлэлцсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэв.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 49 хувийг 20 тэрбум төгрөгөөр тооцоолон компанийн хуулийн дагуу санал болгон хувьчлах юм байна.

Энэхүү манай ганц Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК нэртэй хувийн компани (захирал Т.Нямдаваа) эзэмшдэг нь нэлээд сэжиг бүхий гэгддэг. Тэгвэл ийнхүү бүрмөсөн хувийн өмч болж байгаа нь энэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ