Ц.Даваасүрэн:Улс нэг тойрог буюу хүний авсан саналыг нам руу тоолох хувилбарыг би дэмжихгүй

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараахь асуултад хариулт авлаа.

-Ерѳнхий сайд ирэх долоо хоногт ОХУ-д айлчлана. Айлчлалын гол сэдэв Монголоор хийн хоолой дамжих тухай байна гэсэн мэдээлэл байна. Энэ асуудал яригдах уу?

-Яригдана.ОХУ-ын Эрчим хүчний сайд Новакас ОХУ, Хятад, Монгол гурван улсын хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг ирүүлж, Оросын тал Эрчим хүчний дэд сайдаараа ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Манай талаас Эрчим хүчний дэд сайд ахалсан ажлын хэсэг байгуулагдсан. Ирэх долоо хоногт Ерѳнхий сайдын ОХУ-д хийх айлчлалаар энэ асуудал яригдана.Мѳн гурван талын ажлын хэсэг дээр ч хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах асуудал яригдана. Олон жил яригдсан энэ сэдэв ажил хэрэг болоод явж байгаа нь хамгийн том ахиц. Гурван улсын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа нь дэвшил. Хэзээ ч ийм алхам хийгдэж байгаагүй. Одоо ажлын хэсгүүд дээр ямар маршрутаар явах, хаагуур дайрч ѳнгѳрѳх вэ гэх мэт асуудлууд яригдаж, яриа хэлэлцээ эхэлнэ. Мѳн Ерѳнхий сайдын айлчлалын хүрээнд ОХУ Монгол Улс хоорондын эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулна. Хэлэлцээрийн хүрээнд эрчим хүчний салбарт хамтран ажиллах бүхий л зүйлийг тохирно гэсэн үг. Наад зах нь ОХУ-аас ѳдѳр тутамд авч байгаа импортын эрчим хүчний асуудал, цаашдаа энэ салбарт хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцээрт тусгаж оруулахаар тохирсон байгаа.

-Сонгуулийн хуулийг ѳнѳѳдѳр ѳргѳн барина. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Улс нэг тойрог буюу хүний авсан саналыг намруу тоолох энэ хувилбарыг би гишүүнийхээ хувьд дэмжихгүй байгаа.Ер нь сонгууль бүрээр ѳѳр ѳѳр хувилбар оруулж ирээд сонгууль явуулаад байгаа нь ард түмнийг тѳѳрѳгдѳлд оруулдаг. Нэг шинэ хувилбар гаргаад ирдэг нѳгѳѳхийг нь ойлгож ядаж байтал сонгуулийн дүн гарчихдаг. Сонгуулийн үр дүнд иргэд тааламжгүй байдаг нь үүнтэй холбоотой байж магадгүй. Тиймээс миний хувьд энэ удаа тогтвортой байлгаж, ѳнгѳрсѳн сонгуулийн хуулиар явбал яасан юм бэ гэдэг байр суурьтай байгаа. Ард түмэн нэг удаа ч болтугай ойлгомжтой хувилбараар саналаа ѳгѳг гэсэн бодолтой байна. Ер нь дийлэнх гишүүд энэ удаадаа ард түмэндээ ойлгомжтой тогтвортой байдлаар сонгуулиа явуулья гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Ялангуяа анх сонгогдсон гишүүд ийм саналтай байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаа ѳѳрчлѳгдлѳѳ гэхэд бас л мѳнгѳ хѳрѳнгѳ хугацаа авна. Одоогийн сонгуулийн хугацааг би боломжийн гэж боддог. Хүрэх газраа хүрээд сонгуулийг сурталчилгаагаа хийчихдэг. Иргэд хүнээ сонгоё гэж байгаа болохоос биш намын жагсаалтаар ч юм уу хүнээ дугуйлахгүйгээр сонгохгүй шүү гэдэг зүйлийг ярьж байгаа. Ийм элемент л байхгүй байх ёстой. УИХ-ын гишүүн гэдэг хэдэн тѳгрѳгтэй болоод халаас зузаарахаараа гүйж очиж хүсээд байдаг газар биш ш дээ. Бэлтгэгдсэн байх ёстой, олон түмэнд хүлээн зѳвшѳѳрѳгдѳж илтгэл олсон байх ёстой. Түүнээс биш 10 хоногт ѳѳрийгѳѳ таниулчихаад гишүүн больё гээд явж байгаа бол тэр хүний буруу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Төв Азийн өндөлөгт Орос, Хятадын хооронд нэгэн зэрлэг омгийнхон амьдардаг бөгөөд тэднийг Монгол гэнэ. Тэдэнд шинжлэх ухаан, мэргэжил, мерит зарчим гэсэн ойлголт ог байхгүй. Хамгийн бяртай хүн Уул уурхайн сайд хийнэ, Хамгийн их ярьдаг хүн Эрүүл мэндийн сайд хийнэ. Яам, агентлагт нь хан, ван, гүн, бээл, бэйсийн хүүхдүүд угсаа залгамжлан ажиллана. Үндсэн хуулийг нь МАН гэдэг мафийн бүлэглэл боловсруулна, батална, хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд нь хүүхний бөгс илнэ.

Холбоотой мэдээ