Дата дүрслэл:Татварын шинэ хуулиар бизнес эрхлэгчид нь 50-90 хувийн хөнгөлөлт эдлэх аймгууд

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх  татварын шинэчлэл нь ААН-үүд, тэр дундаа орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжсэнээрээ тэдний талархлыг хүлээж байгаа.  Тухайлбал, алслагдсан аймаг, орон нутагт татварын дэмжлэг үзүүлэх зорилгоор:

  • Нийслэлээс 500 км зайтай орон нутагт бизнес эрхэлдэг бол 50 хувийн
  • 1000 км зайд алслагдсан аймаг суманд бизнес эрхэлдэг бол 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуульд тусгагдаад байгаа билээ.

ХУУЛИЙН ЗААЛТ:

Энэ удаад бид аймгийн төвүүдийг авч үзсэн бөгөөд төвөөс гадна татварын харъяалалтай байдаг сумын төв нь Улаанбаатар хотоос 500 километрийн зайтай бол мөн адил хамрагдах боломжтойг анхаарна уу.

Ирэх оноос эхлэн татварын хөнгөлөлтөд хамрагдах аймгууд/Хулганаа улаан товч дээгүүр гүйлгэж харна уу/

 

-Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдана

-Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймагт бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдана.

Дээрх аймгуудад бизнес эрхлэгчид өмнө нь жилд 5 сая төгрөгийн татвар төлдөг байсан бол 2020 оноос эхлэн 4,5 саяыг буцаан авах юм. Click To Tweet
  • Уг заалт нь ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох, газрын тосны бүтээгдэхүүн импортлон, эсхүл дамжуулан худалдах, ярианы үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, авто зам, замын байгууламж барих засварлах үйл ажиллагаа эрхэлдэг бол хамаарахгүй.

Ийнхүү алслагдсан аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчдэд татварын дэмжлэг үзүүлснээр хотыг зорих их хөлийн хөдөлгөөн буурч, нийслэлийн хүн амын төвлөрөл багасна. Мөн түүнийг даган хүн болгоны аюулгүй, эрүүл орчинд амьдрах хүн болгоны эрх хангагдаж, орчны бохирдлын асуудалд ч бодитоор нөлөөлөх ач холбогдолтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ