
Монголчууд талцах, хоорондоо хэрэлдэх дуртай хүмүүс. 2020 оны хулгана жилийн цагаан сар хэдийд тохиох тухай Төгсбуянтынхан, Чингисийн шар зурхайнхан маргалдаж мэтгэлцэх нь. Энэ бол шинэ юм биш л дээ, хуучны хэрүүл. Энэ удаа ийнхүү Монголын цагаан сар буюу Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хэзээ болох талаар хэрэлдэж уралцах нь нэгэнт тодорхой боллоо.
Энэ хэрүүлийн эхлэл нүүр номоор хэдийн тавигджээ. Тэгвэл 2020 оны хулгана жилийн Цагаан сар Чингис хааны шар зурхайгаар хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тохиох гэнэ. Харин бидний баримтлан тэмдэглэж ирсэн Төгсбуянтын зурхайгаар бол 2 дугаар сарын 26-ны өдөр Сар шинэ тохиох юм.
Энэхүү Цагаан сараа хэзээ тэмдэглэх тухай хэл ам, хэрүүл тэмцэл ийнхүү 12 жилийн давтамжтай өрнөсөөр ирсэн. Төгсбуянтын зурхайг монголчуудын дийлэнх олонхи, тэр дундаа төр засаг ч баримталдаг. Буддын сүм хийдүүд, зурхайчид, МУИС-ийн багш Д.Тэрбиш бусад олон зурхайчдын зурлагыг төр засгаасаа эхлээд түмэн олон нь дагадаг.
Харин Шар Зурхайн талыг баримтлагчид нь Монголын Зурхайчдын Холбооны Ерөнхийлөгч М. Намсрай, доктор Шарнууд овогт Д. Мөнх-Очир, Зурхай судлаач н.Сарандаваа, Үзмэрч агсан Ц.Дашцэрэн, бусад залуу судлаач, эрдэмтэд тэднийг дагалдагчид бөлгөө.
Нэгэнт Монголд уламжлаад тогтчихсон Төгсбуянтын зурхайг Шар зурхайгаар солино гэж байхгүй. Тэгээд ч хятадуудын хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтэй Монголчууд заавал хамтатгах шаардлагагүй гэж үзэх сэтгэхүй монголчуудад бий.
Тиймээс Шар зурхайнхан манайх Азийн бусад орноос өөр өдөр Цагаан сараа тэмдэглэх ёсгүй хэмээн улиглаад амжилт олохгүй гэдэг нь мэдээжийн хэрэг. Харин энэхүү явуургүй хэрүүлийн галыг бүү өрдөж, “Ерөөлийн сарыг хараалаар бүү эхлүүлээсэй” хэмээн сануулах гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 cэтгэгдэлтэй
Dalai lam chini 1-r sard tsagaalna sh dee, maluud aa!!!!
монголоос гаралтай гэдэг шар зурхайгаар яваа хятад болон азийн бусад орнууд хөгжөөд л байх юм
colior togs .buyantaar uabna shyy p… nuudaa
Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг дээ. Буруутай нь эхэлж хэрүүл өддөг жишиг ч бас байдаг шиг билээ
Хавар газар нутгаасаа хамаарч өөр өөр байдгийг Шар зураай гээч худалч нар мэддэггүй хөөрхийлөлтэй. Харь гариг Ромбу мэийг ярьдаг луйварчдыг бүү яриач дээ. Зүгээр л орхичих
сонгуулаа гэж
Зурхай энэ тэр гэлгүй 2 сарын сүүлээр хаврын урь ордог байхаа.
Уг нь Солонгос ч бай Япон ч бай Хятад ч бай нэг л тэнгэртэй, нэг сарыг харж тоололоо зохиож дагадаг байх. Бидний мөрдөөд байгаа чинь түвд зурхай л биз дээ. Түвд Монгол 2-ын тэнгэр нь тусдаа, сар нь тусдаа юм уу. Азийн сарны тоолол гэдэг чинь маниасаа өмнө зохиогдсон тэр байтугай Чингис хаан маань дагаж мөрдөж байсан юм бол Азийнхаа зурхайгаар явбал яасан юм бэ? Тээр жил шинийн нэгний орой 2-ны сар гарч байсан шүү. Тэгэхээр уг нь 1-ний өглөө зам мөрөө гаргаж тухайн жилийнхээ бүх зүйлийг засах ёстой байтал 2-ны өдөр мөрөө гаргаж, золгохоор ард түмний маань заяа буян яаж тэгшрэх вэ? Тэрбиш гуай энэ хэрүүл гарсанаас хойш үүнд ерөөсөө хариу өгөхгүй л байгаа хүн дээ.
Яг үнэн.