• Америкийн “60 минут” нэвтрүүлэг Монголын анчин бүргэдийн нуруун дээрээс бичлэгээ хийжээ

    Америкийн CBS телевизийн “60 минут” нь үзэгчдээ хэзээ ч очиж үзээгүй газраар нь аялуулж, туулаагүй адил явдлыг нь дэлгэцнээ авчирдаг телевизийн нэвтрүүлэг юм. Нэг нэвтрүүлэг нь дунджаар 11.8 сая хандалт авдаг Америкийн хамгийн олон үзэгчидтэй шоу нэвтрүүлгүүдийн нэг ажээ. Тэгвэл энэ долоо хоногт Монголын Казак ард түмний анчин бүргэдийн нуруун дээрх адал авдлыг харууллаа.

    Анчин бүргэд нь ихэвчлэн эмэгтэй бүргэд ажээ. Учир нь тэд эрэгтэчүүдээсээ илиүү том биетэй, хүчтэй бөгөөд сайн анчид байдаг аж. Харин бүргэдийн хамтрагч хүн нь ихэвчлэн эрэгтэй хүн байдаг боловч энэ удаагийн нэвтрүүлэгт 32 настай Америк бүсгүй Лаурэн МакКафыг урин оролжуулжээ. Тэрээр шилдэг мэргэшсэн шонхорчдын нэгт зүй ёсоор тооцогддог.

    “Энэ удаагийн нэвтрүүлэг нь эмэгтэй шонхорчин болон эмэгтэй анчин бүргэд гэсэн хоёр гол дүртэй байлаа” хэмээн продюсер Никол Яанг ярижээ.

    Монголын анчин бүргэдийн адал явдлыг үзэж байх үед үзэгчдэд яг хажуунаас нь харж байгаа мэт мэдрэмжийг өгөхийн тулд нэвтрүүлгийн багийнхан бүргэдийг нисэж байх үед хажуунаас нь эсвэл доороос нь биш, харин бүргэдийн нуруун дээрээс бичлэгээ хийхээр шийдсэн байна. Ингэснээр нэвтрүүлгийн хамгийн хүнд ачаа зураглаач нар болох Иан Робби, Крис эвэрсон, Антон Ван дэ Мерве нарын нуруун дээр буусан байна.

    Ийнхүү гурван зураглаач, хоёр продюсер, нэг сэтгүүлч болон зочин мэргэшсэн шонхорчин бүсгүй Лаурэн МакКафын бүрэлдэхүүнтэйгээр Монголд иржээ. Алтай нурууны өндөржилт болон салхины хүрдны улмаас дрон камер хэд хэдэн удаа унаж эвдэрсэн байна. Тэр үед зураглаач Робби GoPro камеранд зориулан янзалсан өвдөгний хамгаалтаа гаргаж ирж, бүргэдэд өмсүүлжээ. Ийнхүү анчин бүргэдийн адал явдлыг бүргэдийн харах өнцгөөс нь бичжээ.

    Нэвтрүүлгийг CBS телевизийн цахим хаягт эрх үүсгэснээр үзэх боломжтой юм байна.

    Эх сурвалж: cbsnews

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ