• Толгойт, МҮОНРТ, Ургах наран, Баянхошуу зэрэг найман цэгт агаар бохирдолтой байна

    2019-12-02

    Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж, 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмждэг. Агаарын бохирдол аль хэсэгт хамгийн их бага байгаа үзүүлэлтийг  www.agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа билээ.
    Тус цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 09.30 минутын байдлаар нийслэлийн Толгойт, МҮОНРТ, Ургах наран, Баянхошуу зэрэг найман цэгт агаар бага бохирдолтой гарчээ. Тодруулбал, Толгойт орчимд агаарын чанарын индекс 227 байна. Харин Ургах наран, МҮОНРТ, Баруун дөрвөн зам орчимд агаарын чанарын индекс 103-118, бусад байршилд агаар хэвийн ба цэвэр байна.

     

    Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна.

    Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөсөн байдаг.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ