Чита орчимд автобус гүүрнээс унаж 20-оод хүн амиа алдсан ноцтой осол гарчээ

Өчигдөр өглөө 43 зорчигчтой автобус гүүрэн дээрээс гол руу унаж, 19 хүн амиа алдсан осол ОХУ-ын Байгал орчмын зам дээр гарчээ.

Сретенск хотоос Чита орохоор явж байсан автобус Куэнга голын гүүрэн дээгүүр гарах үед уг осол гарсан байна. Дугуй хагарснаас автобус замаасаа гарч голын мөс рүү унажээ.

Ослын улмаас жолоочийг оруулаад нийт 20 хүн амиа алдаж, 21 хүн янз бүрийн түвшний гэмтэл авсан тухай Забайкальский мужийн захиргаа мэдээлжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн байж болзошгүй тул ОХУ-ын мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ