
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Сонгуулийн тухай хуулийн талаар санал солилцжээ. Тус намын УЗ нь 33 гишүүнтэй.
УЗ-ийн хурлаас улс төрийн шийдвэр гаргаагүй бөгөөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй. Ингэхдээ 50+26 гэдэг хувилбараар явуулъя гэдэг санал давамгайлсан гэнэ.
Ирэх долоо хоногт өргөн баригдаж, хэлэлцэгдэх Сонгуулийн тухай хуульд 50 жижиг тойрог, 26 том тойрогт мажоритараар явуулах хувилбарыг тусгахаар болжээ.
Сонгогчдын хувьд тойргийн нэр дэвшигчээс гадна намын нэр дэвшүүлсэн 26 нэр дэвшигчээс давхар сонголт хийх хувилбар. МАН-ынхан мажоритар, пропорциональ хувилбаруудыг хольсон холимог тогтолцооноос жийрхэж буй. Түүнийг нь АН-аас Үндсэн хуульд оруулах гэсэн холимог тогтолцоог унагасанаас харж болно.
Харин тус намынхан мажоритар тогтолцоон дундаа том, жижиг мажоритарыг холих тогтолцоог сонгох сурагтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй