Нойргүйдэлтэй хүн амархан таргалдаг

Дөрвөн өдөр сайн унтаагүй нөхцөлд биеийн өөх тос түрэн хуримтлагдаж, жин нэмэгддэг тухай сүүлийн үеийн нэгэн судалгааны дүнг Америкийн “Өөхний тухай судалгааны сэтгүүл” тун саяхан нийтэлжээ.

Судлаачид хориод насны 15 эрүүл эрэгтэйд судалгаа хийжээ. Судалгаа эхлэхээс нэг долоо хоногийн өмнө оролцогчид гэртээ өдөр бүр 10 цаг унтаж хангалттай амарсан байв. Харин туршилтын үеэр оролцогчдод өөх тос ихтэй, илчлэг хийхтэй хоолыг 4 өдөр дараалан өгсөн бөгөөд шөнөдөө 5 цагаас бага унтуулжээ. Үүний дүнд оролцогчдын дийлэнх нь нойргүйдлийн үед өлсөх мэдрэмжийг илүү авдаг байна.

Цусны шинжилгээнд харуулснаар, нойргүйдлийн улмаар цусны өөх тос бие махбодид хялбархан хадгалагдаж нөөцлөгддөг учраас биеийн жин түргэн нэмэгддэг болохыг тогтоосон байна.

Хангалттай унтаж амраагүй үедээ хүмүүс илүү их хоол иддэг бөгөөд ялангуяа илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэхийг хүсдэг болохыг тус судалгаагаар гэрчилжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ