
Итали улсын маш олон хот, тосгонууд эзгүйрсний улмаас хотын захиргаанаас нь хуучин байшингуудаа нэг кофены мөнгө хүрэхгүй үнээр шилжин ирэгсдэд зарж байна. Click To Tweet Тэдгээрийн нэг нь Сицил арлын зүрхэнд орших 16 дугаар зууны үеийн төрх байдлаараа байгаа Байвона суурин бөгөөд тус хотынхон үл хөдлөх хөрөнгөө ердөө нэг ам.доллараар үнэлж, зарж байгаагаас гадна төрөл бүрийн татварын хөнгөлөлт, урамшууллыг санал болгож байгаа юм.
Хотын залуу иргэд Италийн бусад том хот руу шилжин суурьших болсноор Байвона суурин ийнхүү эзгүйрчээ. Тус газрын соёлын зөвлөлийн гишүүн Ангела Канниззарогийн хэлснээр сүүлийн 40 жилийн хугацаанд нийт хүн амын тоо 50 хувиар буурч, ердөө 3,800-д хүрсэн байна. Click To Tweet

Италийн бусад эзгүйрсэн хотууд дах үл хөдлөх хөрөнгийг хямд үнээр худалдаалахад тавигдаж буй шаардлагын адил Байвонад орон сууц худалдаж авч байгаа тохиолдолд эргээд тухайн байраа засварлаж, шинэчлэх хүсэлтийг худалдан авагчдад тавьж байгаа юм.
Сицил арлын бусад хотууд дахь хуучны байшинг худалдан авагчдаас 5,500 ам.долларын барьцаа шаардаж байсан бол Байвонагийн хувьд 2,750 ам.долларын барьцаа авах аж. Хэрвээ байшинг худалдан авснаас хойш дөрвөн жилийн хугацаанд сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн тохиолдолд барьцааг буцаан олгоно. Click To Tweet

Эх сурвалж: cnn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
tend ochij amidral yaasiin MGL chuudaa