Монгол төрийн зүтгэлтэн, Тэргүүн сайд Гадинбалын Чагдаржав 1869-1915 он” үзэсгэлэнг толилуулна

Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Түр Засгийн ерөнхийлөн захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд, Түшээт хан аймгийн Түшээт засаг хошой Чин ван Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монгол төрийн зүтгэлтэн, Тэргүүн сайд Гадинбалын Чагдаржав 1869-1915 он” үзэсгэлэнг олон нийтэд толилуулах гэж байна.  

Үзэсгэлэнгийн нээлт: 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 16:00 цагт Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болно.

“Монгол төрийн зүтгэлтэн, Тэргүүн сайд Гадинбалын Чагдаржав 1869-1915 он” үзэсгэлэн 2019 оны 11 сарын 29-ний өдрөөс 12 сарын 7-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ