• Д.Сувдаа:Эрэгтэйчүүд татварын хуулийг илүү зөрчдөг гэсэн судалгааны дүн бий

    Өнөөдөр Сангийн яам, Татварын ерөнхий газар,МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран зохион байгуулсан “Татварын хуулийн шинэчлэл эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэгч болох МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор Д.Сувдаа энэ удаагийн татварын шинэчлэлд хөндлөнгийн байр сууринаас хийсэн судалгааныхаа дүнг танилцуулж, “Татварын бодлогын шинэчлэл, чиг хандлага” сэдэвт илтгэлийг тавьсан юм. Тэрээр судалгаагаараа дэлхийн улс орнуудад ямар татварын шинэчлэлийн чиг хандлага явагдаж байгаа талаар мөн шинэчлэн батлагдсан Татварын багц хууль энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа эсэх зэргийг хөнджээ.

    Дэлхийн улс орнуудын татварын шинэчлэлийн чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?

    1. 2000 оноос хойш дэлхийн улс орнууд тэр дундаа ЭЗХАБ-ын гишүүн 36 орнуудын хувьд бага хувь хэмжээ, өргөн суурь татварын бодлого явагдаж байна.
    2. Ялангуяа аж үйлдвэржсэн орнуудын хувьд хэрэглээний татварыг өсгөх хандлагатай байна. 2012 оны байдлаар дэлхийн 150 гаруй оронд НӨАТ-ын аль нэг төрлийг хэрэглэж, 2012 оноос эхлэн хувь хэмжээг нэмэгдүүлж ирсэн.
    3. ХХОАТ-аар дамжуулан нийгмийн ажилгүйдэл, ядуурал, орлогын ялгаатай байдлыг бууруулах бодлогууд хүчтэй хэрэгжиж байна. 2008-2009 онд Европын орнуудад орлого багатай хүн амын ХХОАТ-ыг бууруулах, ачааллыг багасгах шинэчлэл хүчтэй өрнөж байна.
    4. Орлого ихтэй хэсгийн тансаг хэрэглээний бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгөд ногдуулах орлогыг нэмэгдүүлж, орлогын тэгш бус байдлыг бууруулах зохицуулалт хийж байна.
    5. Архи, чихэрлэг ундаа, согтууруулах ундаа зэрэг нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг бараа,таваарт татварыг хэрхэн ногдуулах талаар анхаарч байна.
    6. Татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох байдлаар татварын давхардуулж ногдуулахгүй байх, нөгөө талаас татвараас зайлсхийх явдлыг үгүй хийх арга хэмжээ/ PEBS/ авч байна.
    7. Цахим худалдааны НӨАТ, бараа үйлчилгээний албан татвар дээр ямар өөрчлөлтүүдийг хийх нь тулгамдсан асуудал болсон.

    1980-аад оноос хойш дэлхий даяар хийгдсэн татварын шинэчлэлийн хувьд аль болох татварын ачааллыг бууруулах,тэр дундаа компанийн орлогын албан татвар, ХХОАТ-ыг бууруулах чиг хандлага давамгайлж байна. Манай улсын хувьд бага ХХОАТ-ын хувь хэмжээтэй улс орнуудын тоонд ордог.

    2019 онд дэлхийн улс орнуудын татварын орчинд ямар шинэчлэл хийгдэж байна вэ?

    Ажил олгогчдын татварын ачааллыг бууруулах чиглэлээр НДШ-ийн хувь хэмжээг бууруулахад чиглэсэн татварын шинэчлэлүүд хийгдэж байна

    Сегментед чиглэсэн татварын бодлогыг нэвтрүүлэх шаардлага: Эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд татварын хуулийг зөрчдөг..

    Дэлхийн татварын шинэчлэлийн үед тулгамддаг буй гол асуудал нь татвараас зайлсхийх, зугтах зөрчил байна. Тухайлбал, ХХОАТ дээр авч үзвэл татвар төлөгчийн нас, хүйс, орлогын төвшин, хуулийн ойлгомжгүй байдал, үйл ажиллагаа эрхэлж буй салбар зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Дээрх хүчин зүйлс болон татварын зөрчил хоорондын уялдаа холбоог олж харж, цаашид энэ чиглэлийн татварын сегментед чиглэсэн татварын бодлогыг нэвтрүүлэх нь зүйтэй.

    Татварын зөрчилд нөлөөлж буй хүчин зүйлсийн хоорондын хамаарлын талаар хийгдсэнсудалгааны үр дүнгээс авч үзвэл:

    Нас болон татварын зөрчил: 1970-аад оноос хойш 2000 он хүртэл 30 гаруй эрдэмтэн, судлаачдын 10 улс орны жишгээр хийсэн судалгааны дүнд татвар төлөгчийн нас болон зөрчлийн урвуу хамаарлыг гаргаж ирсэн байдаг. Настайчуудаас илүү залуучууд татварын зөрчил гаргадаг.

    Хүйс болон татварын зөрчил: Хэд хэдэн судалгааны дүнгээс харвал эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд татварын хуулийг зөрчдөг гэж дүгнэсэн байдаг.

    Үйл ажиллагаа эрхэлж буй салбар болон зөрчил: Ялангуяа ХХОАТ-ын хувьд хувиараа бизнес эрхлэгч, тэр дундаа ХАА-ын салбарын хувьд татвараас зайлсхийх хандлага байдаг. Манай улсын хувьд ч малчдыг татварт хамруулж чадахгүй нөхцөл байдалтай тулгараад байна.

    Монгол улсын татварын шинэчлэлийн хувьд дэлхийтэй зэрэгцэн алхаж чадаж байна уу?

    • 1990-ээд оны эхэн үед шинээр бий болж байсан ААН , хувь хүмүүсийн орлогын албан татварын хувьд 40-50 хувийг бүрдүүлж байсан. Татварын хувь хэмжээг бууруулах арга хэмжээг авсантай холбоотойгоор өнөөдөр энэ төрлийн орлого нийт татварын орлогын 20 орчим хувийг бүрдүүлж байна.
    • НДШ нь татварын орлогын хамгийн тогтмол эх үүсвэрүүдийн нэг.
    • Нийт татварын орлогын гуравны нэгийг дангаараа НӨАТ бүрдүүлж байна.
    • Бусад буюу байгалийн нөөц хэрэглэсэн татвар өсөх хандлагатай байна.

    Доктор Д.Сувдаа энэ удаагийн татварын шинэчлэлд хийсэн шинжилгээ, судалгааныхаа үр дүнг “Татварын бүтэц нь тухайн улс орны эдийн засгийн хөгжлийн төвшинг харуулдаг. 2020 онд хийгдсэн татварын шинэчлэл нь эдийн засаг, бизнесийг дэмжих, хуулиар ногдуулсан татвараа бүрэн хураах, шударга татвар төлөгчөө дэмжих зорилготой хийгдсэн гэж үзэж байна. Монгол улсын татварын шинэчлэл олон улсын татварын шинэчлэлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байна. Энэ удаагийн Татварын шинэчлэл нь татварын хялбаршуулсан горимыг нэвтрүүлсэн, татвар төлөгчдийг сегментэлж, тэдгээрийн онцлогт тохирсон зорилтот бодлогыг тусгаж өгсөн нь давуу талтай болжээ ” хэмээн танилцуулсан юм.

    Мөн тэрээр “Харин цаашид ХХОАТ-аар дамжуулаад орлого хураалтын бодлогыг хэрэгжүүлэх, орлогын тэгш бус байдлыг зохицуулах чиглэлээр арга хэмжээ, бодлогыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Хувь судлаачийн хувьд ХХОАТ-ыг өсөн нэмэгдэх шинж чанартай байх хэрэгтэй гэж үзэж байна” хэмээсэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ард олныг шулах шулахдаа гэр бүл ах дүүгээр нь хөрөнгииг нь дээрэмдэх хуулиа худлаа магтах хэрэггүи Иргэд аяндаа мэдэрнэ

    • ТЭНЭГ АВГАЙ ТЭГВЭЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ИЛҮҮ АРХИ УУДАГ,  АРХИЧДИЙН 51% ЭМЭГТЭЙЧҮҮД ГЭДЭГ БИЕЭ ҮНЭЛЭГЧДИЙН 99,99% ЭМЭГТЭЙ ГЭДЭГ СУДАЛГААГ ХАРСАН УУ МОНГОЛ ОРШИН БАЙХАД МОНГОЛ ЭР ХҮН ГЭРИЙНХЭЭ ХОЙМОРТ БАЙХ Л БОЛНО ГАДААДЫНХАА!!!  ТЭНЭГ АВГАЙЧУУДААР ХЭРЭГГҮЙ ЮМ ЯРИУЛДAГАА БОЛЬ

    Холбоотой мэдээ