• У.Мөнхзул:Татварын шинэчлэлийн хамгийн том ялагчид бол ЖДҮҮЭ-чид

    Сангийн яам, Татварын ерөнхий газар,МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтарсан “Татварын хуулийн шинэчлэл эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд бодлого гаргагч, хэрэгжүүлэгчид, эрдэмтэн судлаачид, татвар төлөгчдийн төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Хурлыг нээж МУИС-ийн Санхүү,төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам, Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр, МҮХАҮТ-ийн Бодлого, стратегийн газрын дарга н.Оюунчимэг нар үг хэлсэн бөгөөд тэд бүгд энэ удаагийн хурлыг нэн шаардлагатай байсан хөндлөнгийн эрдэмтэн судлаачдын үзэл бодлыг сонсох боломжийг олгосон онцлогтой хэмээцгээж байсан юм.

    Энэ удаагийн хуулийн шинэчлэл, үр нөлөөний талаарх судалгааг МУИС-ийн Бизнесийн сургуулийн эрдэмтэн,судлаачид хөндлөнгийн байр сууринаас Сангийн яамны захиалгаар хийж гүйцэтгэжээ.

    Шинэ Татварын хууль 2020 оноос хэрэгжиж эхэлснээр эдийн засагт ямар үр нөлөөтэй болох талаар Татварын ерөнхий газрын Д.Цогтжаргал мэдээлэл өглөө.

    Тэрээр “Дэлхий нийтдээ татварын хувь хэмжээг  бууруулах, татварын суурийг өргөжүүлэх чиг хандлагатай байна. УИХ-аар батлагдсан татварын шинэчлэлийн хамгийн гол нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн татварын ачааллыг нилээд хувиар бууруулсан. Үндсэндээ 10 хувийн татварын орчноос 1 хувийн татварын орчинд шилжүүлсэн.

    Мөн манай улсын хувьд татварын хуулийг хэрэгжүүлэх зардал болох бүртгүүлэх, тайлагнахад чиглэсэн зардлууд нь олон улсын шинжээчдийн дүгнэлтээр давтамж нь их, зардал өндөр гэж гарч байсан. Энэ удаагийн шинэчлэлд зардлыг бууруулах зорилгоор татварын хялбаршуулсан горимыг оруулсан. Жижиг, дунд бизнес эрхлэгчид жилд дөрвөн удаа тайлагнадаг байсныг хоёр, зарим жижиг сегментийг нэг болгосноороо онцлог” хэмээсэн юм.

    Сангийн яамны Татварын орлогын хэлтсийн мэргэжилтэн У.Мөнхзул:Энэ удаагийн татварын шинэчлэлийн хамгийн том ялагчид бол ЖДҮҮЭ-чид

    Тэрээр “Монгол улс 2019 оны байдлаар татварын хувь хэмжээгээр дэлхийд 27 дугаар байранд орж, хамгийн бага татварын ачаалалтай улсуудын нэг. Татварын орчны үнэлгээгээр 61-т жагсдаг бөгөөд гол хойш татагч хүчин зүйл нь татварын тайлан тушаах давтамж их, зардал өндөртэй байгаатай холбоотой байдаг. Энэ чиглэлээр татварын хуулийн хэрэгжилтийн зардлыг бууруулах зорилгоор хялбаршуулсан горимыг нэвтрүүлэх, залруулах боломжийг олгох зохицуулалтыг оруулсан” гэж мэдээлэл өглөө. Мөн татварын шинэчлэлийн голлох заалтуудаас дурьдлаа:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ