ШҮҮХ: З.Баянсэлэнгэд өмгөөлөгч сонгох хугацаа өгсөн ч өмгөөлөгч сонгож аваагүй байсан

 БХБ-ын сайдын алба хашиж яваа З.Баянсэлэнгийг шүүх ажиллагаа үргэлжилж байна. Өчигдөр түүний хэргийг тусгаарласан тухай мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Баянсэлэнгийг өмгөөлүүлэх эрхээр  нь хангалгүй, хаалттай шүүгээд цагдан хорьчихлоо” хэмээх мэдээлэл цацагдаад байна.

Үүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад “Шүүгдэгч З.Баянсэлэнгэ нь өмнөх шүүх хуралд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг нэг сар гарангийн хугацаагаар хойшлуулсан. Шүүгдэгч З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг тусгаарлан, бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэжлүүлэн хэлэлцэж байна.

Өмнө нь Улсын Дээд Шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харъяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд уг эрхээр нь шүүх хангаж, боломжит хугацааг олгосон боловч 2019 оны 11 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Баянсэлэнгэ өмгөөлөгч сонгож аваагүй байсан” гэсэн тайлбарыг өгөөд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ