Макрон Орос улстай ил тод яриа хэлэлцээ хийхийг уриалав

2019-11-29

Францын удирдагч Эммануэль Макрон НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй хийсэн хэлэлцээний дараах хэвлэлийн бага хурал дээр Орос улстай ил тод яриа хэлэлцээ хийхийг уриаллаа. Энэ хэвлэлийн бага хурлыг Euronews дамжуулав.

“Орос улстай ил тод, нарийн, нягт нямбай яриа хэлэлцээ байгуулах шаардлагатай байна” гэж Макрон хэллээ.

Өмнө нь Макрон Оросын оролцоотойгоор Европт итгэлцэл, аюулгүй байдлын шинэ архитектурыг бий болгохыг уриалсан юм.

The Economist сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр Орос улсыг НАТО-ийн “анхдагч дайсан” гэсэн үзэл бодлоосоо татгалзах хэрэгтэй, Москватай харилцах харилцаагаа хэт өндөр үнэлэхгүй байх хэрэгтэй гэж мэдэгджээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Оросууд хэлэлцээрийг хүндэтгэх соёлгүй гэдгээ 2014 онд Украины Крымийг булаан эзлэж зөрчсөн учраас Олон улс Оростой хэлэлцээр байгуулах итгэлгүй болсон шүү дээ Путин дандаа худлаа ярьдаг ярьсаныг нь Оросууд хэрэгжүүлдэггүй. Украины цөмийн зэвсгийг устгах хэлэлцээрт Орос Америк Англи Франц улсууд Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж хамгаална гэж Будапештэд гарын үсэг зурчихаад итгэл эвдэн газар нутгийг нь булаан эзлэсэн учраас Англи Америк Европын Холбоо хориг арга хэмжээ авсан шүү дээ. Крым соц нийгмийн үед ч Украины газар нутаг байсан салаад ч Украины газар нутаг байсан дахин хуваарлалт хийх эрх хэнд ч байхгүй шүү дээ 

    • Украйнчууд Крымд америкийн цэргийн бааз байгуулж Оросыг хянахад нь туслах гэж оролдох хэрэггүй байсан юм. Өөрсдөөсөө болсон..

  • тэгсэн дээр байлгүй ,,,энэ соёл-иргэншлийн гэрэлтэй нийгэмд бие биенээ дарах үзэл бодол,тэмцэлээ ил тод хэлэлцэж шийдвэрлэж байх нь хүн төрөлхийтний хэл иргэншлийн нэг даваа тал ,даяршлийн зайлашгүй шаардлага байна шүү дээ,,, МАКРОН олж харсан байна .

Холбоотой мэдээ