• “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” өдөрлөг болно

    “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсролын нээлттэй үйл ажиллагаа энэ сарын 30 буюу маргаш  09:00-18:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно.

    “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” НҮТББ-аас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-тай хамтран энэ өдөрлөгийг хоёр дахь удаа зохион байгуулах аж. Тус үйл ажиллагаа нь гадаадад болон эх орондоо тэтгэлэгтэй суралцах, гадаад оронд суралцаж байгаа болон суралцаж төгссөн салбар бүртээ манлайлагч залуучууд өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаасаа хуваалцан, орон орны боловсролын тогтолцоо, тус улсад суралцахад анхаарах зүйлс, хоёр улсын харилцаа гэх мэт олон талын зөвлөгөө, мэдээллийг өгдгөөрөө онцлог. Мөн үйл ажиллагааны үеэр мэргэжлээ хэрхэн зөв сонгох, карьер төлөвлөлтийг хэрхэн хийх зөвлөгөө, мэдээллийг өгнө.

    Энэ удаагийн “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсролын нээлттэй үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбооны дэмжлэгээр зохион байгуулж, “Монгол оюуныг Монголын төлөө” уриан дор болно гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас мэдээллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ