• Өнөөдөр 11:00-11:10 цагт гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хаана

    2019-11-29

    Тээврийн цагдаагийн албанаас жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн аюул, осолгүй “Хичээх өдөр” болгон зарласан. “Хичээх өдөр”-өөр 11:00-11:10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ зохион байгуулах юм. Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй арга хэмжээний гол зорилго нь зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн замын хөдөлгөөний дүрмийн тухай мэдлэгийг дээшлүүлэхэд оршдог билээ.

    Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд нийтдээ 2700 хүн амь насаа алдаж 27080 хүн эрүүл мэндээрээ хохирчээ.  Замын хөдөлгөөнд оролцогчид дүрмээ баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцох хэрэгтэйг Тээврийн цагдаагийн албанаас сануулж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ