З.Энхболдын жиргээ дуучин Болдын эгдүүцлийг хүргэв

2019-11-28

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын жиргээ  “Камертон” хамтлагийн дуучин Д.Болдын эгдүүцлийг хүргэж, твийтерт ширүүхэн маргалджээ.

УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “”The Hu” хамтлагийн  явсан зам нь түүний амжилтын үндэс. Тэд өөрийн соёлоо орчин үеийн эрдэмтэй холбож,  модернизацийн замаар явсан. Харин барууныг шууд дууриах вестернизацийн зам шинэ зүйл авчрахгүй. 1000+ жилийн туршлага, орчин үеийн эрдэм бол хүчтэй хослол” хэмээн жиргэжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариуд нь ““К-поп”-ыг дууриасан М-поп ямар ч амжилт олоогүй” гэж жиргэсэн нь дуучин Д.Болдын эгдүүцллийг хүргэжээ.

Тэрээр, “Миний хийсэн бүтээснийг та хэмжихгүй ээ. Таныг жоохон байхад би дуулаал явж байсан юм. Одоо та том болж. Гэхдээ таны ухаан өндөртэйгөө адил богино юм” хэмээн хариу жиргэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ