З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорилоо

2019-11-28

Сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуралдах ёстой байсан ч хойшиллоо.  Учир нь, шүүх хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцох байсан ч гурван өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй болсон учир хурлыг хойшлуулжээ.

Хэргийг эргэн сануулахад, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн сарын 21-ний өдөр цагдан хорьсон. Тодруулбал, түүнийг шүүх байгууллагын ажилд санаатайгаар саад учруулсан хэмээн ийнхүү хорих шийдвэрийг гаргасан бөгөөд энэ хугацаанд тэрбээр “дүүгийнхээ ажилд явдалд оролцъё” хэмээн батлан даалтад гарахыг хүссэн ч шүүхээс татгалзсан билээ.

Сайд асан З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн 461 дүгээр ангид хорих юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ