Улаан постерын учир тайлагдлаа

2019-11-28

Маргааш улсын хэмжээнд “Хичээх өдөр” арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, Зам тээврийн  ослын улмаас амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааны хүрээнд уг арга хэмжээ болох юм. Сүүлийн долоо хоног цахим сүлжээнд Тээврийн цагдаагийн албанаас “2 хоног үлдлээ, 3 хоног үлдлээ” гэсэн учир битүүлэг улаан постер түгээсэн нь ийм учиртай байжээ.

“Хичээх өдөр”-өөр “Энхтайваны өргөн чөлөө”-нд авто замын хөдөлгөөнийг 11:00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоох үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Click To Tweet

Энэ үеэр зам тээврийн ослын үед хохирсон иргэдэд шуурхай тусламж үзүүлдэг цагдаа, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, онцгой байдлын шуурхай дуудлагын тээврийн хэрэгслүүд тусгай дуут болон гэрэл дохиогоо дуугарган иргэдэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох талаар сануулахыг ТЦА-ныхан мэдээллээ.

Түүнчлэн замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байх уриалга бүхий авто клубын залуус тээврийн хэрэгсэлтэйгээ цуваагаар маргааш өглөөний 10:20 цагт Дүнжингарав худалдааны төвөөс хөдөлж, Нарны замаар Хүүхдийн паркийн баруун уулзвараар-Төв шуудан-Баруун 4 зам- Нарны гүүрний доогуур нарны замаар Дүнжингарав худалдааны төв гэсэн маршрутаар явах юм байна.

Аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажлын албаны ажилтан, алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан залуус сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудас, үзүүлэнг гартаа барьж тухайн замаар замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч, зорчигч, явган зорчигч нарт хандан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд сахилга баттай замын хөдөлгөөний дүрмээ баримтлан оролцох талаар уриалж жагсах зэрэг арга хэмжээ болно.

Зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд 2700 хүн амь насаа алдаж, 27 мянган хүн эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай тоо баримт байна. Click To Tweet

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ