АХБ Монгол улсыг “саарал жагсаалт”-аас гаргах чиглэлээр нягт хамтран ажиллана

2019-11-28

АХБ-ны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр ноён Павит Рамачандран өнгөрсөн нэг дэх өдөр Монгол Улсын Их хурлын дарга Г.Зандаршатартай хийсэн уулзалтын үеэр  “Монгол улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах чиглэлээр нягт хамтран ажиллах болно” гэдгээ мэдэгджээ.

Уулзалтын үеэр Г.Занданшатар “АХБ нь Монгол улсын хамгийн ойрын түншүүдийн нэг байсаар ирсэн. Олон улсын вальютын сангийн өргөтгөсөн санхүүжилтын хэрэгжилтийн дүнд Монгол улсын эдийн засаг сэргэж буйг хэлэхэд таатай байна” хэмээжээ. Тэрээр “Гэсэн хэдий ч, Монгол улсын хувьд ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах нь тулгамдсан асуудал болоод байна” хэмээн нэмж хэлжээ.

Монгол улсын хувьд аравдугаар сарын 13-18-ны өдрүүдэд Парис хотноо болсон ФАТФ-ын ээлжит хурлын шийдвэрээр Исланд, Зимбабве улсуудын хамт саарал жагсаалтад орсон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ