
-“Црвена Звезда”-г польш залуу зовоох шиг болов-
Аваргуудын лигийн 5-р тойрогт “Црвена Звезда” өнөөг хүртэл хожигдоогүй яваа Баварийн бас нэгэн золиос боллоо. Германчууд гэртээ Сербүүдийн хаалганд дөнгөж 3 гоол оруулсан боловч Белградад тэд 6 гоолыг оруулсан юм.
“Бавари”-гийн гоолын машин эхний хагас дуусахаас өмнө ажлаа эхлүүлсэн. 40 дэх минутад Левандовски торгуулийн талбайд Толиссоос торгуулийн талбайд бөмбөг авч алсын буланд цохиж оруулсан. Гэсэн хэдий ч шүүгч видеогийн тусламжтайгаар тоглолтыг үзэж, гоолыг цуцаллаа. Ингэснээр Леон Горецкийн оруулсан гоол тоглолтын эхний хагасын цорын ганц хэвээр үлдэв.
Хоёрдугаар хагаст Левандовски бүр илүү урам зоригтойгоор тоглолтыг эхлүүлэв. 53 дахь минутад Дегенекийн гарыг бөмбөг оносон учир торгуулийн цохилт хийж гоолдлоо.
Эхний гоолыг оруулсны дараа түүнийг зогсоох боломжгүй байжээ. Түүний дөрөв дэх гоолыг оруулсан нь тоглолтын 67 дахь минут байлаа. Ингэснээр 14 минутын дотор тэр 4 гоол оруулсан нь Аваргуудын лигийн дээд амжилт тогтоосон хэрэг юм.
Хэрвээ Левандовскиг сэлгээнд суулгаагүй бол тэр пента- трик хийж болох байсан Польш залуу тоглолтоос гарсан ч “Байерн” дахин гоол оруулсан.
Ийнхүү Германчууд В хэсэгт баталгаатай нэгдүгээр байр эзэлсэн бөгөөд Левандовски Аваргуудын лигт хоёр дахь покероо бүртгүүлжээ. Эхний удаа тэрээр 2013 онд “Реал Мадрид”-ын эсрэг хийсэн Аваргуудын лигийн хагас шигшээгийн нэг тоглолтод дөрвөн гоол оруулсан. Тэгэхэд польш залуу Дортмундын “Борусси”-гийн төлөө тоглосон юм.
“Црвена Звезда” Белград, Серби 0 : 6 “Бавари” Мюнхен, Герман
0:1 Горецка – 14’ 0:2 Левандовски – 53′ (пен) 0:3 Левандовски – 60’ 0:4 Левандовски – 64’ 0:5 Левандовски – 67’ 0:6 Толиссо – 89′
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.