Гараар тэмдэглэл хөтлөх нь хамгийн үр дүнтэй гэдэг нь туршилтаар батлагджээ

2019-12-02

Орчин үед хүмүүс гараар бичихээсээ илүүтэйгээр компьютер дээр илүү хурдан шивэх болсон. Мэдээж хөдөлмөр хялбарчлах технологийг ашиглах зайлшгүй шаардлагатай боловч заримдаа технологигүй, хуучны арга нь хүний суралцах, мэдлэгээ тэлэх үйл явцад илүү үр нөлөөтэй байдгийг туршилтаар тогтоожээ.

2014 онд Принстоны их сургуулийн оюутнууд доктор Пам Муллерийн туршилтанд оролцов. Click To Tweet Туршилтын эхний хэсэгт оюутнуудад хэд хэдэн Тэд илтгэлийн бичлэгүүдийг үзүүлсэн бөгөөд тэмдэглэл хөтлөхийг хүсчээ.

Оюутнуудын хагас нь нөүтбүүк, үлдсэн нь дэвтэр дээрээ тэмдэглэл хөтлөв.

Ингэхэд нөүтбүүк ашиглан тэмдэглэл хөтөлж байсан оюутнууд лекцийг нэг бүрчлэн бичиж байсан бол гараар тэмдэглэл хөтөлж байсан хэсэг нь мэдээллийг эхлээд үзэн, боловсруулж, улмаар дараа нь хамгийн чухал хэсгүүдийг тэмдэглэн авч байжээ. Click To Tweet

Туршилтын эхний хэсэг дууссаны дараа анхаарлыг таван минутын өмнө лекцээс нь холдуулах зорилгоор танин мэдэхүйн чанартай тест авчээ. Хоёр дахь хэсэгт оюутнуудыг үзсэн лекцээ бусаддаа тайлбарлаж өгөхийг хүсэв. Тэгэхэд дэвтэр дээрээ тэмдэглэл хөтөлсөн оролцогчид нөүтбүүк дээр тэмдэглэл хөтөлсөн хэсгээс илүү тайлбарласан байна.

Нөүтбүүк дээр нэг бүрчлэн бичих нь хүний танин мэдэхүйн боловсруулах чадварын маш бага хэсгийг шаарддаг бол гараар бичих нь эсрэгээрээ бүрэн боловчруулсныхаа дараа зөвхөн чухал хэсгийг тэмдэглэн үлдээдэг аж. Яагаад гэвэл мэдээж бүгдийг нь бичиж авч амжихгүй шүү дээ.

Мөн гараар бичих нь хуудас хоорондоо хурдан шилжилт хийх, чухал үг, өгүүлбэрийг тодотгох, зай засвараар нь нэмэлт мэдээллийг багтаах боломжтойгоороо давуу талтай юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ