
Time сэтгүүлээс жил болгон дэлхий даяарх шилдэг инновацийн бүтээлүүдийг жагсаадаг билээ. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдардаг редактор, сурвалжлагчдаас мөн цахимаар ирүүлсэн нэрсээс шүүн ангилал бүрт нэр дэвшигчдийг сонгоно. Дараа нь бүтээл нэг бүрийг өвөрмөц болон бүтээлч байдал, амьдралд үзүүлэх үр нөлөөг нь үнэлж, дүгнэснээр энэхүү жагсаалт бүтдэг аж.
Өнгөрсөн жилийн шилдэг бүтээлүүд: Хэзээ ч урагдахгүй трико, эхийн хөхний хэлбэртэй хүүхдийн угж..
Эрүүл мэндийн төрөлд нарны гэрлийг мэдэрч автоматаар өнгөө хувиргадаг контакт линз болон эхийн хөхний хэлбэртэй хүүхдийн угж багтжээ Click To Tweet. Мөн өөртөө хувцасны шүүгээтэй буюу товчхондоо хувцасаа хийхдээ эвхэх шаардлагагүй чемодан, 99 ам.долларын үнэ бүхий хэзээ ч урагдахгүй трико, өөрийнхөө хогийг ууталдаг тоос сорогч зэрэг инноваци шингэсэн бүтээлүүд багтсан байна. Click To TweetБүтээл болгон хүний амьдралд ямар нэгэн байдлаар ашигтай, нүдээ олсон шинэлэг бүтээлүүд байх аж.
Энэ жилийн шилдэг бүтээлүүд: Чийгийг ус болгон хувиргадаг машин, эрэгтэйчүүдийн халуун ууртай сахлын хутга…
OrCam компанийн харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан чанга яригч төхөөрөмж:
Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан чанга яригч төхөөрөмж нь хүний царай, бичгийг танин чангаар уншиж өгөх зориулалттай. Click To TweetИзрайл улсад тус төхөөрөмжийг сонгуулийн үеэр харааны бэрхшээлтэй хүмүүс хэрэглэн саналаа өгчээ. Уг төхөөрөмжийг ямар ч нүдний шилэнд нэмэлтээр суурилуулах боломжтой.
Олон үйлдэлт цүнх:
Загвар зохион бүтээгч Трэси Хаммэл зөвхөн чамин, ганганаас гадна доторх тасалгаандаа жижиг лед гэрлүүдийг суурилуулсан цүнх зохион бүтээсэн нь хэрэглэгчийг эд зүйлээ олоход илүү амар болжээ Click To Tweet. Мөн аппликейшнтай холбогдож Uber дуудах, байршил илгээх зэргийг нэг үйлдлээр илгээх боломжтой bluetooth товчлууртай аж.
Агаар дахь чийгийг цэвэр ус болгон хувиргадаг машин:
Watergen компанийн Genny машин нь агаар дахь чийгийг сорон авч, эргүүлээд цэвэр ус болгодог. Click To Tweet Бохир агаартай орчноос ч агаарыг нь сорон, шүүж цэвэршүүлэн ус болгон гаргах бөгөөд өдөрт 3.7 литр ус үйлдвэрлэх хүчин чадалтай.
Радон хийгээ хэмжин, хянах боломжийг олгосон анхны аппликейшн:
Газрын хөрснөөс ялгаран өрөө, тасалгааны агаарт хуримтлагддаг байгалийн цацраг идэвхит хийг радон гэдэг. Өндөр радонтой өрөө, тасалгаанд амьдрах нь уушигны хавдартай болох эрсдэлтэй. Тэгвэл айл өрхүүд, албан газрууд өөрсдөө радоны агууламжаа хэмжин, утсан дээрх аппликейшнаараа дамжуулан хянах боломжийг Airthings Wave Plus анх удаа бий болгожээ. Ажиллах горимын хувьд угаарын хий хэмжигчтэй адил бөгөөд радон хий хэмжин, хянах боломжийг олгосон хамгийн анхны аппликейшн гэдгээрээ энэ жилийн жагсаалтад багтжээ.
Биеийн онцлогт өөрийгөө тохируулдаг сандал:
Берлиний зохион бүтээгчид хамтран хүний нуруу, биед өөрийгөө тохируулдаг оффис сандлыг зохион бүтээжээ. Click To Tweet100 хувь дахин боловсруулах боломжтой гутал:
Adidas компаниас ямар ч цавуу, наалтын бодис ашиглахгүйгээр, нэг түүхий эд ашиглан гутал бүтээх төслийг хэдэн жилийн өмнөөс эхлүүлж, одоо ч туршсаар байгаа юм. Энэ гутлыг Adidas компани руу буцааснаар дахин боловсруулалтад орж, түүхий эдээр нь өөр нэгэн гутал хийх боломжтой.
Халаагчтай сахлын хутга:
Эрэгтэйчүүдийн Gillete брэндээс халаагчтай сахлын хутгыг гаргажээ. Click To TweetМэргэжлийн салонд сахлыг нь засахаас өмнө халуун алчуур тавин арьс, үсийг зөөллөдөг. Тэгвэл энэхүү хутга нь өөрт суулгасан халаагч мэдрэгчүүдийн тусламжтайгаар арьсыг зөөлрүүлж, халаах үйлчилгээг яг салонд байгаа мэт үзүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Илүү ихийг Best Innovations 2019-ээс танилцана уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.