• С.Эрдэнийг энэ сарын 29 гэхэд огцрохгүй бол жинхэнэ Ардчилсан намаа шинээр байгуулахаа мэдэгдлээ

    2019-11-25

    АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн болон гишүүд, дэмжигчид өнөөдөр удаа дараа улс төрийн алдаатай шийдвэр гаргасан, олон гэмт хэрэгт холбогдож гишүүд, дэмжигчдийн итгэлийг алдсан хэмээн АН-ын дарга С.Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардлаа.

    Хэвлэлийн хурлын эхэнд “Хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг байгуулна хэмээн Үндсэн хуулиндаа баталсан боловч өнөөдөр шударга ёс устаж, Ардчилсан нам МАНАН-гийнхнй гарт оржээ” хэмээн ярьсан юм.

    АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс С.Эрдэнийг дараахь 4 үндэслэлээр огцрохыг шаардаж байна:

    1. С.Эрдэнэ нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ хэрэгжүүлж чадаагүй.
    2. УИХ-ын зарим гишүүдийг бүлэглэлийнхээ эрх ашигт үйлчилсэнгүй гэх шалтгаанаар намаас хөөж  АН-ыг хоёр нам болгон хуваасан.
    3. Капитал банк, нийгмийн даатгалын хэрэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газар, хүүхдийн Найрамдал зуслангийн газрыг шамшигдуулсан зэрэг олон гэмт хэрэгтэй холбогдож, өнөөдөр хамгийн муу улс төрчдийн жагсаалтыг тэргүүлж байна. Үүнийг даган АН-ын нэр хүнд улам унасан.
    4. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан МАН-ын 60 тэрбумын хэргийн бохир схемийг АН-д хуулбарлан хэрэгжүүлэхээр оруулж ирж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг 100 сая төгрөг төлөхийг шаардсан нь АН-ын МАНАН бүлэглэлийн сүүлчийн хорогдох сүүлчийн байр болгосны илрэл. Ингэснээр намын дэмжигчид, гишүүдийн итгэлийг үгүй хийсэн.

    АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс намын удирдлагыг улс төрийн удаа дараа алдаатай шийдвэрүүдээ эргэн харж, засах шаардлагуудыг энэ оны гуравдугаар сараас эхлэн хүргүүлсэн байна. “Гэвч АН-ын дарга С.Эрдэнэ энэ шаардлагыг тоогоогүйгээр барахгүй намын гишүүдээ цагдаад өгч, хэрэг үүсгүүлэн дарамталж, намаас хөөх зэрэг увайгүй үйлдлээ үргэлжлүүлсээр байна” хэмээн АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийнхөн хэлж байлаа.

    АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс С.Эрдэнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө өөрийн хүсэлтээр АН-ын даргын албан тушаалаас огцрохыг шаардлаа.

    Хэрвээ энэ шаардлагыг хүлээн авахгүй бол АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ий гишүүд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, шударга ёсыг эрхэмлэсэн бүлэглэл бус ард иргэддээ үйлчилдэг жинхэнэ Ардчилсан намаа шинээр байгуулахаа мэдэгдлээ.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ