Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын уралдааны “Гран при”-г УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ хүртжээ

2019-11-25

Дэлхийн дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын V уралдааныг түүний 90 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд уралдааны шагналтнууд  тодорлоо. Зууны манлай дуурийн дуучин Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уг уралдаанд  нийслэл, орон нутаг, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийт 66 дуучин оролцжээ.  Тус уралдааны сүүлийн шатанд шалгарсан дуучдын нэгдсэн “Гала концерт” УДБЭТ-ын тайзнаа өчигдөр тоглосон. Мөн энэ Ц.Пүрэвдоржийн үйл хэргийг мөнхөлсөн номын нээлтийн үйл ажиллагаа болсон.
Уралдааны эцсийн шалгаруулалтанд нийт 15 дуучин оролцсон бөгөөд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын V уралдааны “Гран при”-г УДБЭТ-ын гоцлол дуучин /СТА/ С. Бат-эрдэнэ,

1-р байр УДБЭТ-ын гоцлол дуучин /СТА/ Б.Гомбо-очир,

2-р байр УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, Г.Энхнаран нар тус тус хүртсэн.

Энэ сарын 18-24-ны өдрүүдэд үргэлжилсэн тус уралдааныг БСШСЯ, Соёл урлагийн сан, УДБЭТ, Пүрэвдорж сан, МУАХ, СУИС зэрэг байгууллагууд хамтран амжилттай зохион байгуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ