
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу “Номинтав трейд” ХХК-ийн “Улсын их дэлгүүр” супермаркетад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар “Номин фүүдс” ХХК-ийн ХБНГУ-аас импортолсон “Kluth” брэндийн 7 нэр төрлийн 100 гр, 125 гр, 200 гр-ын савлагаатай хатаасан жимс, самар нь хаяг, шошгын зөрчилтэй байсан учраас 154.0 кг, 650 ширхэг, 6.199.025 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг худалдаанаас татаж, нэмэлт стикерийг наалган, зөрчлийг арилгуулсан байна. Илэрсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.