• УДБЭТ-ын уран бүтээлчид Солонгосын “WISE” балетын театртай хамтран “ЖИЗЕЛЬ” балетыг амжилттай тогложээ

     Энэ сарын 22,23-нд УДБЭТын уран бүтээлчид БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран А.АДАН “ЖИЗЕЛЬ” балетыг амжилттай тогложээ. Тус театрын 2019 онд гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилгоор томоохон ажлууд төлөвлөсний нэг нь БНСУ-ын “Wise” балет театртай хамтран ажиллах байсан юмӨнгөрсөн дөрөвдүгээр сард тус балетын театрын хамт олон 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж УДБЭТын тайзнаа театрын уран бүтээлчидтэй хамтран “High feeling” модерн тоглолтыг амжилттай тоглосон. Харин энэ удаад УДБЭТын удирдлагууд, балет ангийн уран бүтээлчид зэрэг 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр БНСУ-ын Сөүл хотноо дэлхийн сонгодог бүтээл А.Адан “Жизель” балетыг Wise” балет театртай хамтран амжилттай тоглосон байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ