
Хонгконгийн дүүргүүдийн удирдах зөвлөлийг сонгох сонгуульд Ардчилсан сөрөг хүчнийхэн маш том ялалтыг байгуулсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллээ.Хонгконгийн нийт 18 дүүргээс 15 дүүргийнх нь удирдах зөвлөлд сонгогдож, нийт 241 суудлаас 201 суудлыг авснаар үнэмлэхгүй ялалт байгуулжээ.
Бээжингийн талыг дэмжигч нэр дэвшигчид ердөө 28 суудлыг авчээ. Энэ удаагийн сонгуульд нийт 2.8 сая хүн буюу нийт хүн амын 71 хувь оролцсоноос дийлэнх хувийг нь өмнө нь сонгууль өгч байгаагүй залуучууд эзэлжээ. 2015 оны сонгуулиар ирц 47 хувьтай байв.
Удирдах зөвлөл нь хэдий хог ачих машины явах чиглэл, ногоон байгууламжийг шийдэх зэрэг хязгаарлагдмал хүрээнд эрх мэдэлтэй боловч энэ удаагийн сонгуулийн дүн нь Хонгконгийн улс төрд томоохон эргэлтийг авчирч байна хэмээн үзэж байна.
Сонгуульд суудлаа алдсан Бээжингийн талыг дэмжигч хууль нэгэн, “Тэнгэр, газар хөмөрчихлөө” хэмээн ярижээ.
Эх сурвалж: bbc
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.