Хүндийн өргөлтийн тамирчин 82 настай эмээгийн гэр лүү дайрсан урилгагүй этгээд эмнэлэгт хүргэгджээ

2019-11-25

Нью Йорк хотод 82 настай эмээгийн гэр лүү урилгагүй этгээд дайрч, хаалгыг нь эвдлэн оржээ. Эхэндээ, хаалгыг нь цохиж бие нь муу байгаа тул түргэний машин дуудаж өгөхийг хүсчээ.

Вилли Мөрфи урилгагүй этгээдийг гэртээ оруулахгүйгээ мөн цагдаа дуудсанаа хэлсэн байна. Улмаар уурлаж, хаалгыг нь эвдлэн орж ирсэн хэмээн хохирогч эмээ ярижээ.

Вилли Мөрфи нь 81 настайдаа World Natural Powerlifting Federation холбооны шагналыг хүртсэн хүндийн өргөлтийн тамирчин юм. Тэрээр нэг удаадаа 100 килогаммыг өргөдөг. Урилгагүй этгээд байшинд нь орж ирэхэд тэрээр хамгийн эхлээд ширээ авч шидсэн бол дараа нь ширээний төмөр хөлөөр цохиж эхэлжээ. Дараа нь гал тогооны өрөөнд байсан хүүхдийн шампуныг нүд рүү шүршжээ. Удалгүй цагдаа нар ч ирж, харин урилгагүй этгээдийг түргэний машинаар эмнэлэгт хүргэжээ.

Эх сурвалж: cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ