
Италийн хөгжмийн алдарт зохиолч Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 52 дахь жилдээ тоглогдож байна.
“Madam Butterfly” буюу утгалан орчуулбал Эрвээхэй хадагтай дуурь нь Японы Нагасаки хотноо байр хөлсөхөөр хайж буй залуу хосын үзэгдлээр эхэлнэ. Эрэгтэй нь Америкийн тэнгисийн цэргийн тэслэгч Пинкертон хэмээх нэртэй залуу бол, эмэгтэй нь залуухан үзэсгэлэнт бүсгүй Чио Чио Сан ажээ.
Хосууд хайраар бялхаж, Пинкертон амраг бүсгүйгээ хоёр гар дээрээ тэврэн шинэхэн байшиндаа орсноор нэгдүгээр үзэгдэл өндөрлөнө. Гэвч Пинкертоны Японд байх хугацаа дуусч нутагтаа буцсанаас хойш хэдий гурван жил өнгөрсөн боловч эргэж ирсэнгүй. Явахдаа Чио Чио санд эргэж ирэхээ амлан, тангараг өгсөн боловч ирэхгүй гэдгээ захиандаа бичжээ.
Ийнхүү үйл явдал өрнөсөөр эцэс сүүлд нь Чио Чио сан “Адгийн үйлстэй эвлэрч, ариун нэртэй үхнэ” хэмээн бичээстэй эцгийнхээ хутгаар өөрийн амийг хороосноор дуусдаг.
“Чио Чио сан” дуурь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт маргааш буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр тоглоно. Тасалбарыг ticket.mn-ээс авах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.