• УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Итгэлийн зээлийн асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв

    2019-11-22

    Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
    Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Монголбанкны шинээр томилогдож буй ерөнхийлөгчид хандан, “Цаашид валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаарай. Мөн зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилгааг бууруулах шаардлагатай байна гэдгийг иргэд маш их хэлж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүст ипотекийн зээлийн асуудалд арай өөр шийдэл хэрэгтэй байна. Түүнээс гадна Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан Итгэлийн зээлийг олгох шаардлага бий. Өөрсдийнх нь үл хөдлөх хөрөнгө барьцааны шаардлага хангахгүй байгаа учраас, баян хоосны ялгааг арилгахад Итгэлийн зээл чухал нөлөө үзүүлэх учраас та онцгой анхаарч, үргэлжлүүлээрэй” хэмээн захисан.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ