
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг нийт гишүүдийн 76.2 хувь дэмжин, тогтоолыг баталлаа.
Чуулганы хуралдаанаар хэд хэдэн гишүүд санал хэлж, асуулт асууснаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Б.Лхагвасүрэнд хандан Монголбанкны ерөнхийлөгчийн хувиар таван ажилд онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүссэн юм. Гишүүнийг саналаа хэлж дууссаны дараа Г.Занданшатар “Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд Сангийн сайдтайгаа нягт хамтран ажиллах учиртай” хэмээлээ.
Ч.Хүрэлбаатар:Монголбанкны шинээр томилогдох ерөнхийлөгчийн өмнө хийж хэрэгжүүлэх нэлээд олон ажил байгаа
- Нэгдүгээрт, хамгийн гол ажил бол Монгол улсыг саарал жагсаалтаас гаргах тухай асуудал.Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байгууллага ФАФТ-тай өдөр тутам мэдээлэл солилцож ажилладаг байгууллага бол Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба. Энэ албаны ажил 500 хувиар сайжирч байж Монгол улс саарал жагсаалтаас гарна. Click To Tweet Тийм учраас энэ байгууллагын үйл ажиллагааг та очсон өдрөөсөө бүтэц, үйл ажиллагааг нь авч үзэж, цэгцлэх учиртай. Зарим жилүүдэд хийсэн ажлынхаа тайланг өгч байгаагүй тохиолдлууд гарч байсан удаатай.
- Хоёрдугаарт, том ажил бол зээлийн хүүг бууруулах ажил. Зээлийн хүүг буулгахын тулд би дэнэ салбарт өрсөлдөөнийг нэмэх учиртай. Өрсөлдөөн цөөхөн хүмүүсийн дунд явдаг, тэр нь хуйвалдах боломжтой нөхцөлд хүү буухгүй, буух ч үндэслэл байхгүй. Тэгэхээр энэ салбарт өрсөлдөөнийг нэмдэг, аль болох олон тоглогч энэ салбарт тоглодог, гадны томоохон банкууд орж ирж томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлж ажиллах тал дээр зайлшүй анхаарах ёстой. Тэгэхгүй бол одоо байгаа банкны хүрээнд үйл ажиллагаа явуулаад зээлийн хүү буух ч үгүй, эдийн засагт олигтой өөрчлөлт орохгүй хэвээрээ явна
- Гуравдугаарт, энэ зээлийн хүүг бууруулахад Монголын банкны засаглал чухал учраас арилжааны банкуудын засаглалыг зөв болгох тал дээр анхаарч ажиллах учиртай.
- Дөрөвдүгээрт, эдийн засгийн зөв бодлогоо үргэлжлүүлэх явуулах учиртай. Зөв бодлого хүмүүст таалагддаггүй. Яагаад гэвэл, зөв бодлого дээр попрооп байх юм байдаггүй. Тэгэхээр хэл амтай ч гэсэн энэ зөв бодлогыг үргэлжлүүлэх учиртай. Зөв бодлогын зорилго нь арилжааны банкуудын хөрөнгө мөнгө нь нэмэгдэхдээ биш, эдийн засгийн идэвхижил сэргэж, өргөжиж тэлэх учиртай. Өөрөөсөө хамаарах бүх зүйлээ дуустал нь хийх хэрэгтэй. Тэрнээс биш бэрхшээл гараад ирэхээр нь геополитик яриад явчихдаг байж болохгүй шүү.
- Тавдугаарт, банкны реформыг цаашид тууштай үргэлжлүүлэн явахыг хүсье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.