Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний 100 хувийн саналаар Д.Одбаярыг огцруулжээ

2019-11-22

Өнөөдөр 11:00 цагаас эхэлсэн ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь  чөлөөлөх эсэх талаар хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн хуралдаан өндөрлөж, шийдвэрээ гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн нийт есөн гишүүн Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөхийг санал нэгтэйгээр дэмжлээ. Ийнхүү Д.Одбаяр нь ҮХЦ-ийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч цэцийн гишүүн хэвээр байгаа юм.

Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцэийн гишүүнээр УИХ-аас томилж байсан тул хуулийн дагуу чуулганаар хэлэлцэж, шийдэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ