
Төвдийн уламжлалт буддын шашны ариун дагшин газар Хөхнуурын Гүмбүм хийдэд их багш Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг тэмдэглэжээ.
11-р сарын 21 буюу билгийн тооллын 10-р сарын 25-нд Төвдийн уламжлалт буддын шашны Гэлүгба урсгалыг үндэслэгч их багш Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг тэмдэглэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, их багш Зонховын нирваан дүрийг үзүүлсэн өдөр лам нар болон сүсэгтэн олон зул өргөж, их багш эргэн ирэхийг даатгадаг байжээ. Хожим нь энэ өдрийг зулын өдөр болгосон байна.
Их багш Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний мэндэлсэн Хөхнуурын Гүмбүм хийдэд зул өргөж, буддын шашны ёслол үйлдэн, дурсгалын хурал хурж, зулын ном уншин, бурхан дэлгэх зэрэг үйл ажиллагаа зохиосон нь олны анхаарлыг ихэд татжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.