Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

2019-11-22

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг  томилох асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлээ.  Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг нийт гишүүдийн 76.2 хувь дэмжлээ.

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Лхагвасүрэн нь

Боловсрол, мэргэжил:

  • 1989-Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр
  • 1999- АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр

Ажилласан жил:

  • 1994-1997-Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
  • 1989-1994-Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
  • 1994-1997-Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
  • 1997-1998-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • 1997-1998-Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
  • 1999-2000-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • 2000-2001-Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
  • 2000-2001-Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
  • 2001-2009-Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
  • 2009-2013-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • 2013-2016-Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
  • 2016 оноос Монголбанкны Дэд Ерөнхийлөгч

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ