Ирэх долоо хоногт дөрөв хоног амарна

Ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 26, 27-нд бүх нийтээрээ амарна. Ийнхүү хоёр өдөр дараалан амрахтай холбогдуулан ажлын өдрийг шилжүүлсэн шийдвэр гарах эсэх талаар иргэд асууэ сурсаар байна.

Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтийн дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Засгийн газрын хуралдаанаар ажлын өдрийг шилжүүлэх тухай асуудал яригдаагүй. Ирэх долоо хоногт тохиох бүх нийтийн амралтын хоёр өдөртэй холбогдуулан ажлын өдөрт өөрчлөлт орохгүй” гэсэн тайлбарыг өгсөн.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амарна гэж заасан.

Мөн  Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 1-нд тэмдэглэхээр 2012 онд хуульчилсан.

Энэ жил өвлийн тэргүүн сарын шинийн 1-н энэ жил арваннэгдүгээр сарын 27-нд эхэлж буй. Бүгд Найрамдах Улс тунхагласны 95 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой тохиож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ