
Мөнх цэвдэг хайлах болсон нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал Монгол улсад нөлөөлж эхэлсний нэг баримт билээ. Мөнх цэвдэг хайлснаар түүн дотор хадгалагдан үлдсэнэртний нэхмэл эдлэл, арьс шир, модон хэрэгсэл зэрэг археологийн үнэт олдворууд ил гарч эхэлжээ. Гэвч ингэж удаан хугацааны турш мөс цасанд хадгалагдсан эртний олдвор нь маш богино хугацаанд задрал орж устаж үгүй аюултай юм байна. Мөн орон нутгаар аялж буй аялагчид түүн, цүнхлэх явдлууд гарч байгаа юм.
Мөнх цэвдэг хайлсны улмаас эртний олдворууд ил гарч, нүд ирмэх зуур устах аюултай нөхцөл байдалд байгаа талаарх судалгааг АНУ-ын Колородагийн их сургуулийн археологоч Виллиам Тэйлор бусад судлаач нартай хамтран гүйцэтгэжээ.
Судлаадчыг Хөвсгөл аймгийн Цаатны нутагт ирэхэд аялал жуулчлалын бизнес эрхэлдэг Б.Бекболат 4000 метрийн өндрөөс Чингис хааны үеэс хэрэглэгдэж ирсэн сум олсон хэмээн харуулсан аж. Улмаар Виллиам болон хамтран судлаач Ник нар тус уулснаас хурц үзүүртэй сум олсон байна. Шинжилгээний дүнд сум нь хүрэл зэвсгийн үеэс гаралтай буюу 3000 жилийн түүхтэй гэж тогтоосон байна. Click To TweetҮүнээс гадна морины үсээр сүлжсэн олс, төрөл бүрийн амьтны араг яс олджээ.
Дэлхийн дулааралд Монголоос хамгийн эхэнд өртөх хүмүүс бол Цаатнууд
Ийнхүү мөнх цэвдэг хайлж, археологийн үнэт олдворууд олдож эхэлсэн нь сайшаалтай боловч нөгөө талдаа уугуул иргэд болох Цаатнууд ундны усны эх үүсвэрээ алдах аюултай нөхцөл байдал үүсчээ.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг Мэнгэбулаг гэдэг газрын мөнх цэвдэг 2006-2018 онуудад ингэж хайлжээ.
Монгол улсын агаарын температур дэлхийн дунджаас хурдацтай нэмэгдэж байна. 2019 оны зун гэхэд 2001 оны зунаас цельсийн 1.5 градусаар дулаан байв. Click To Tweet
Судалгаанд уур амьсгалын өөрчлөлт Цаатнуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар “Дэлхий дахинаа санаа зовниж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд Цаатнууд хамгийн эхэнд өртөнө” гэсэн дүгнэлт гарчээ.
Судлаачид нутгийн уугуул иргэд, малчидтай биелэн уулзахад, цаг агаар дулаарч, мөнх цэвдэг хайлснаар цаа буга нь зүй бусаар нас барах, өвчлөх тохиолдлууд нэмэгдсэн хэмээн ярижээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.