Харин хохирогчдын ар гэрийнхэн өдийг хүртэл хэргийн үнэн зөвийг тогтоолгохын тулд хууль хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандснаар хэрэг дахин сөхөгдөж өчигдөр тус хэргийн гэм буруутай этгээдийг тогтоох анхан шатны шүүхийн хурал боллоо.
Тодруулбал, Тээврийн прокурорын газраас Ө.Цэцэгшагдарт холбогдуулан 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх 2019 оны 10 сарын 09-ний өдөр хүлээн аваад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 21 –ний өдрийн 09:00 цагт товлосон байдаг. Шүүх хуралдаан өнөөдөр өглөө 09 цагт эхэлсэн бөгөөд шүүх хуралдаан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шийдвэр гарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.