Хэн нь хэн бэ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны даргад нэр дэвшигч Д.Баярсайхан

2019-11-22

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцлээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тиймээс МАН-ын бүлгээс Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжжээ. Ингээд өнөөдөр холбогдох байнгын хороод, чуулганаар хэлэлцэж, томилохоор болжээ.

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.ЛХАГВАСҮРЭН

Боловсрол, мэргэжил:

  • 1989-Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр
  • 1999- АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр

Ажилласан жил:

  • 1994-1997-Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
  • 1989-1994-Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
  • 1994-1997-Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
  • 1997-1998-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • 1997-1998-Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
  • 1999-2000-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • 2000-2001-Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
  • 2000-2001-Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
  • 2001-2009-Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
  • 2009-2013-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • 2013-2016-Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
  • 2016 оноос Монголбанкны Дэд Ерөнхийлөгч

Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигч Д.БАЯРСАЙХАН

Санхүүгийн Зохицуулах Хорооны дэд дарга

  • Боловсрол:
    1983-1991 Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, Бүрэн бус дунд боловсрол
    1991-1993| МУИС-ийн Гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль, Бүрэн дунд боловсрол
    1993-1997| Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн бакалавр
    2002-2004| АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын МагистрАжлын туршлага:1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн
    1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д Захирал
    2006 онд ДБ-ны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч
    2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн
    2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал
    2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд Дэд дарга

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ