Сингапурын Боловсролын сайд Онг Еэ Күнг:Суралцах бол ямар нэгэн уралдаан биш

2019-11-22

Сингапурын боловсролын чанар дэлхийд дээгүүрт бичигддэг.  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас/OECD/ гурван жил тутам улс орнуудыг PISA шалгалтынх нь оноонд үндэслэн боловсролын системийн чанараар нь эрэмбэлэн жагсаадаг. Харин 2016 онд тус жагсаалтыг Сингапур улс 1,655 оноогоор тэргүүлсэн нь тус улсын боловсролын системд тавьсан үнэлгээ юм. Click To Tweet

Өмнө нь олон цагаар хичээллэх, цээжлэн тогтоох аргыг шалгалтаа амжилттай өгөхөд чухал нөлөөтэй гэж үздэг байсан  тус улсын боловсролын системд энэ жилээс  өөрчлөлт орж эхлээд байгаа юм.
Бага ангийн сурагчдын төвшинг тогтоохдоо дүнгийн оронд хэлэлцүүлэг, гэрийн даалгавар, асуулт хариултыг чухалчлах болжээ. 2019 оны хичээлийн жилээс эхлэн нэг болон хоёрдугаар ангийн сурагчдаас авдаг бүх хичээлийн шалгалтыг авахаа больсон байна. Click To Tweet

Зөвхөн бага анги ч бус дунд ангийн сурагчдын хувьд ч дүнгээр өрсөлдөхгүй орчинд суралцана. Дүнгийн өрсөлдөөнийг байхгүй болгохын тулд хичээл болгоны дүнг хамгийн ойр бүхэл тоонд шилжүүлэн дүгнэхээр болжээ. Тухайлбал, 96.6 эсвэл 83.5 гэсэн дүн байхгүй болж 97, 84 гэсэн бүхэл дүнгээр дүгнэх аж.

Боловсролын системд орж буй энэ өөрчлөлтийн талаар Сингапур улсын Боловсролын сайд Онг Еэ Күнг “Суралцах бол ямар нэгэн уралдаан биш” хэмээжээ. Тус улсын Боловсролын яамнаас сурагчдыг хооронд нь дүнгээр харьцуулдаг явдлыг үгүй болгож, сурагч бүрийн хувь хувьдаа суралцан хөгжих боломжийг бий болгохыг бодлогын төвшинд дэмжин ажиллаж байна.

Бага ангийн нэг болон хоёрдугаар ангийн сурагчдаас нэг ч шалгалт авахгүй, мөн дунд ангийн сурагчдын дүнг бүхэл тоонд шилжүүлснээс гадна бүх сурагчдын оноог жагсаадаг явдлыг зогсоожээ. Click To TweetАнгийн хамгийн сайн, муу сурагч гэсэн ойлголт боловсролын салбарт байхгүй болж харин оронд нь хичээл, анги бүрийн дундаж оноог сургуулиуд тайландаа тусгах юм.

Эх сурвалж:weforum

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ