
Японы эрдэмтэд шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдэж байгаагүй шувууг судалж, ойролцоогоор 120 сая жилийн өмнө үлэг гүрвэлийн хамт амьдардаг байсан бөгөөд сайн нисдэггүй, өвөрмөц морфологийн шинжтэй байсан гэж тогтоосноо зарлалжээ.
Энэхүү судалгааг “Communications Biolog” хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн бөгөөд Fox News сонинд товчхон бичсэн аж. Эртний шувууны чулуужсан шарилыг 2013 онд Японы Фукуй мужийн нутаг дэвсгэрээс олжээ.
Шинжилгээгээр энэ амьтан үлэг гүрвэлийн үед ойролцоогоор 120 сая жилийн өмнө амьдарч байсан нь тогтоогджээ. Энэ бол бидний ойлгодог ердийн утгаараа шувуу биш ч орчин үеийн шувуудын шууд өвөг дээдэс байжээ.
Шинэ зүйлийг Fukuipteryx prima гэж нэрлэсэн байна. Хэд хэдэн сайн хадгалагдсан ясны ачаар эрдэмтэд 3D технологи ашиглан түүний төрхийг сэргээж чадсан байна.
Судлаачид энэ шувуу орчин үеийн тагтааны хэмжээтэй байсан гэж үзэж байгаа аж. Тэр сүүлээ хөдөлгөж, далавчаа хавчдаг боловч орчин үеийн шувууд шиг нисч чаддаггүй байв. Гэхдээ тэр богино зайнд саарал, хүрэн өднийхөө ачаар нисдэг байсан бололтой.
Энэхүү судалгааны тэргүүлэгч Такуй Имаяагийн хэлснээр энэ шувуу нь дэлхий дээр шинжлэх ухаанд анх мэдэгдсэн шувуудын нэг байжээ. Тэрбээр сэрүүн, дулаан уур амьсгалтай бүс нутагт гол мөрөн орчим амьдардаг байсан байх.
Дашрамд дурдахад, Fukuipteryx prima бол БНХАУ-аас гадна олдсон эртний Цэрдийн үеийн анхдагч шувуу юм. Эрдэмтэд шувууны хоолны талаар юу ч хэлж чадаагүй. Гэхдээ тэд Fukuipteryx prima нь өөрөө илүү том махчин амьтдын хоол болдог байсан гэж үзжээ.
Энэ нь мөн дэлхийн анхны шувуу гэж тооцогддог Archeopteryx-тэй ижил төстэй хэд хэдэн зүйлтэйг олж мэдсэн аж. Ялангуяа ижил төстэй шинж чанарууд нь аарцаг, сарвууны ясанд илэрчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.