• Он дуустал сар бүр 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн 8%-ийн зээлд олгоно

    2019-11-21

    Ипотекийн найман хувийн зээлд зориулан 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 340.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,905 зээлдэгчдэд олголоо. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 155.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,161 иргэнд олгожээ. Харин Засгийн газрын эх үүсвэрээс 89.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,453 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 95.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,291 иргэнд тус тус олгосон байна.

    Цаашид он дуустал сар бүр тогтмол 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно.

    Эх сурвалж: Монголбанк

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ