
Германы рейхстаг улаанбурханы вакцинжуулалтад заавал хамруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураажээ. Тус хуулийн төсөлд вакцинд хүүхдээ хамруулаагүй эцэг, эхчүүдэд 2,750 ам.доллар хүртэлх торгууль ногдуулахаар заажээ. Click To Tweet
Өнгөрөгч долдугаар сарын сүүлийн байдлаар улаанбурханы 1164 тохиолдол АНУ-д бүртгэгдсэн нь 1992 оноос хойшхи бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол юм. 2014 оны улаанбурханы дэгдэлтийн үеэр 667 тохиолдол бүртгэгдэж байв.
Хуулийн төсөл дэмжигдвэл 2021 оны наймдугаар сар гэхэд улаанбурханы вакцинд хүүхдээ хамруулсан гэдгийг батлаагүй, батлахаас татгалзсан, эсвэл вакцин хийлгээгүй тохиолдолд ийнхүү торгуулах юм. Энэ заалт нь эрүүл мэндийн шалтганы улмаас вакцинд хамрагдах боломжгүй хүүхдэд хамаарахгүй. Одоогийн байдлаар хуулийн төслийг барууны хүчний AfD намаас бусад хүчнийхэн дэмжсэн санал өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.