
АНУ-ын тэрүүн хатагтай асан Мишель Обама 62 дахь удаагийн Грэммийн шагналд өөрийн дуртгал ‘Becoming’ номны аудио хувилбараар нэр дэвшжээ.
Мишель Обамагийн нэр дэвшсэн Best spoken word album шагналын төрөлд Mr. Know-It-All номоороо Жон Ватерс, I.V. Catatonia: 20 Years As A Two-Time Cancer Survivor номоороо Эрик Александракис нар тус тус өрсөлдөж байгаа юм.
Хэрвээ тэрээр энэ төрөлд шалгарвал түүний хувьд хамгийн анхных нь Греммийн шагнал болох бол гэр бүлийнх нь хувьд гуравдугаарх нь болно.
Өмнө нь түүний нөхөр Барак Обама 2006,2008 онуудад өөрийн “Dreams of My Father” , “The Audacity of Hope” аудио номоороо мөн тус ангилалд нэр дэвшин, шагналын эзэн болжээ. Мишель Обамагийн дуртгал ‘Becoming’ ном нь 2018 оны арваннэгдүгээр сард хэвлэгдэж, 10 сая гаруй хувь худалдаалагдсан байна.
Эх сурвалж: cnn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.