Morgan Stanley дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд сэргэнэ гэж найдаж байна

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 оны эхний улиралд сэргэнэ гэж Bloomberg Морган Стэнлигийн тайлангаас иш татан бичжээ. АНУ, Хятад хоёрын хоорондох худалдааны дайн эдийн засгийн өсөлтөд ихээхэн нөлөөлнө гэж үзжээ. Шинээр хөгжиж буй зах зээл дэлхийн эдийн засгийн өсөлтийг өдөөх гэнэ.

“Худалдааны хурцадмал байдлыг сулруулж буй байдал (дэлхийн бууралтын гол хүчин зүйл) бизнесийн эргэлзээг бууруулж, мөнгөний бодлогын таатай нөхцлийг бүрдүүлнэ” гэж Морган Стэнли 2020 оны дэлхийн эдийн засгийн урьдчилсан мэдээндээ дурджээ. Банкны таамаглаж байгаагаар дэлхийн эдийн засаг ирэх онд 3,2% (2019 оны үр дүн 3% байх төлөвтэй байна) болж өснө.

Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт нь АНУ, Хятад улсын хоорондын худалдааны хэлэлцээрийн үр дүнгээс хамаарна. Хэрэв Вашингтон заналхийллээ биелүүлж, арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд нэмэлт татвар ногдуулах юм бол энэ оны 4-р улиралд эдийн засгийн өсөлт 2.8% хүртэл буурч, “сэргэлт 2020 оны 3-р улирал хүртэл хойшилно” гэж тайланд дурджээ.

Морган Стэнлигийн эдийн засагчдын үзэж байгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийн хурд саарсан нь эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэхэд тусалсан байна.

Арваннэгдүгээр сарын эхээр Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева дэлхийн өр 188 их наяд ам.доллар буюу дэлхийн ДНБ-ий 230% -ийн дээд амжилтанд хүрсэн гэж мэдэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ