• Бархасбадийн дагуул “Европа”-гийн агаар мандлаас анх удаа ус илрүүлжээ

    Америкийн судлаачид энэ сарын 18-нд Их Британийн “Байгаль, одон орон судлал” сэтгүүлд нийтэлсэн тайландаа “Бархасбадь гарагийн дагуул болох “Европа”-гийн агаар мандлаас анх удаа ус илрүүлсэн. Энэ нь “Европа”-гийн мөсөн гадаргаас хэдэн милийн гүнд далай тэнгис байж магадгүйг нотолж байна” гэжээ.

    2016-2017 он дамнасан 17 шөнө Америкийн Үндэсний сансар судлалын төвийн одон орон судлаач Лукас Паганинийн баг Хавайн Кекийн одон орон судлалын газрын спектрометр ашиглан Бархасбадь гарагийн дагуул “Европа”-гийн агаар мандлаас уурын дохиог илрүүлжээ. Энэ төхөөрөмж од гарагийн агаар мандал дундах химийн бүрэлдэхүүн, хэт ягаан туяаг шинжих зориулалттай аж.

    “Европа”-гийн мөсөн доорх ус булаг мөдхөн оргилж магадгүй гэж судлаачид үзэж байсан ч тандагч аппаратын чадамж хязгаартай, газарт байрлуулсан дуран нь дэлхийн агаар мандлын усны молекулд нөлөөлдөг учраас “Европа”-гийн агаар мандлаас ус олж чадахгүй байсан юм. Энэ нөлөөг багасгахын тулд Паганинийн баг математик, компьютерын маш нарийн загвар гаргаж, дэлхийн бөмбөрцгийн агаар мандлын нөхцөл байдлыг жишин судалж, дэлхийн бөмбөрцгийн усны молекулыг “Европа”-гийн ажиглалтаас олсон мэдээллээс хасжээ.

    Америкийн Үндэсний сансар судлалын төв буюу NASA 2025 онд “Europa Clipper” нэртэй тандагч аппарат хөөргөж, Европагийн нууцыг зайнаас судлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ