Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан нийслэлийн төвийн 6 дүүргийн дунд агентлагийн нэрэмжит тугийг Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчинг нэмэгдүүлье! уриан дор өртөөчлөн аялуулах болзолт аяныг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газраас эхлүүлэн Тугийг дагалдах дэвтрийн хамтаар хүлээлгэн өгөх арга хэмжээг Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын Хүндэтгэлийн танхимд өнөөдөр зохион байгууллаа. Тус аяныг нэг дүүрэгт нэг сарын хугацаатай өрнүүлэн ажиллах бөгөөд цаашдаа Сүхбаатар, Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Баянгол. дүүргүүдийн хэмжээнд нийт 6 сарын хугацаанд тугийг далдах дэвтрийн хамтаар өртөөчлөн аялуулах юм.

Аяны зорилго нь ХБ-тэй хүмүүсийн талаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, тэдний талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн эрх тэгш оролцуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулахад оршино.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.