
ҮХЦ Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан 2020 оны улсын төсвийн орлогоос 1.3 их наяд төгрөг дутна гэж Сангийн сайд мэдэгдсэн ч тусыг эс олон төсөв батлагдсан билээ. Гэхдээ УИХ-д АМНАТ-ийн тухай хуулийг шинээр боловсруулах ажлын хэсэг гаран ажиллаж буй.
Тэгвэл ҮХЦ-ийн шийдвэр ирэх оны төсөв битгий хэл энэ оны төсөвт хохирол учруулж эхэлсэн тухай УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттерээр дахин байр сууриа илэрхийллээ.
Ч.Хүрэлбаатар “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш АМНАТ-ын орлого өдөрт дунджаар 4.6 тэрбум төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 69.9 тэрбум төгрөгөөр тасарч 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. #цэц” хэмээн жиргэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.