Гризманн “Барселона”-г орхих талаар бодох болжээ

“Барселона”-гийн довтлогч Антуан Гризманн багаа орхиж магадгүй хэмээн Sport.es-д El Chiringuito-гийн сэтгүүлч Эдуардо Индугийн ярианаас иш татан мэдээллээ.

Сэтгүүлч түүнд ийм мэдээллийг тоглогчтой ойр эх сурвалжаас өгсөн гэжээ. Хэрэв түүний хувьд байдал сайжрахгүй бол хөлбөмбөгчин ирэх зун явахад бэлэн байгаагаа мэдэгдсэн гэжээ. Довтлогч багтаа бүрэн дасан зохицож чадаагүй байна. Түүнчлэн Лионель Месситэй холбоо барьж чадаагүй гэж мэдээлжээ.

28 настай Антуан Гризманн энэ улиралд “Барса”-гийн төлөө 15 тоглолтод оролцож, гурван дамжуулалт өгч 4 гоол оруулаад байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ